Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу өнөөдөр "Бөхийн өргөө", "Улаанбаатар палас", "Соёлын төв өргөө", "Шангрила молл", "Их наяд эвент холл", "Крокус эвент холл" гэсэн зургаан газарт болохоор төлөвлөгдсөн урлаг, соёлын тоглолтууд бүгд уран бүтээлчдийн санаачлагаар цуцлагджээ.
Өнөөдөр 13:00 цагийн байдлаар "Бөхийн өргөө", "Улаанбаатар палас"-ын зүгээс мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн "Крокус эвент холл"-д болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. "Их наяд эвент холл"-д болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна.
Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг НЗДТГ-аас уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.