Коронавирусийн голомтод ажиллаж байгаа вакцин хийлгэсэн зарим төрийн албан хаагчид урвал өгч байгаа, тухайлбал "бүсэлхийнээс доош саажсан", "ухаан алдаж унасан" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа. Үүнд ЭМЯ-ны хэвлэлийн албаны зөвлөх Б.Ууганбаяр тайлбар өглөө.
Түүний өгүүлж байгаагаар, олон нийтийн сүлжээгээр вакцин хийлгэсэн сувилагчийн бүсэлхийнээс дооших хэсэг саажиж, мэдээгүй болсон, ОБЕГ-ын нэгэн албан хаагч ухаан алдаж унасан гэх мэдээлэл ташаа, ор үндэсгүй гэв. Иймэрхүү мэдээлэл нь вакцинжуулах ажлын үр нөлөөг бууруулах, ач холбогдлыг нь үгүйсгэх, цаашилбал, иргэдийн дунд стресс үүсгэж, дархлааг нь унагах ажиллагаа хэмээн онцоллоо.
Иймд олон нийтийн сүлжээгээр тархаж буй иш үндэсгүй мэдээнд бус, зөвхөн албаны хүмүүсээс баримт, нотолгоотой мэдээлэл авч байхыг иргэддээ уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
uhej daldarlaa bitgii hiilgeerei