С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлж, ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангид ял эдэлж буй Т.Чимгээ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Ялтан Т.Чимгээ:
-Таван жил хоригдож байна. Энэ хугацаанд амьдрал минь орвонгоороо эргэсэн. Том охин маань нас барсан. Охиныг минь хороосон гэж би боддог. Энэ хэргийг шалгуулмаар байна. Өнчин зээ минь хадам ээжтэй нь түрээсийн байр хэсээд явж байна.
-Та 1998 оны аравдугаар сарын 2-нд хаана байсан бэ?
-Би ээжийгээ сахиад Дорноговьд байсан. Гэхдээ энэ нь хамаагүй юм шиг байна лээ. Намайг Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр ялласан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Т.Чимгээгийн гэм буруугийн асуудлыг өнөөдөр хэн ч дүгнэх эрхгүй ч эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн бичлэг задраад хоёр жил болж байна. Одоо УДШ-ийн С.Батдэлгэр гэдэг шүүгч дээр энэ хэрэг байгаа. Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн үү, хүлээлгэсэн. Гэтэл шүүхээр одоо болтол шийдэгдэхгүй байна. Хэрэв шүүх шийдвэл Т.Чимгээ нар суллагдана.
Т.Чимгээ өнөөдөр нэг хүсэлтийг Ерөнхий сайдад өгсөн. Түүнийг Төв аймгийн цагдан хорих байранд хоригдож байхад том охин нь автын ослоор нас барсан. Гэтэл түүнээс мэдүүлэг авч байсан ТЕГ-ын Бархас гэж дарга "Хүүхэд чинь нас барсан нь нүгэл чинь нүдээр чинь гарч байгаа юм" гэж хэлсэн байна. Сэтгэл санаагаар унагааж, хэрэг хүлээлгэсэн байж магадгүй байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Тагнуулын даргын мэдээллийг хаалттай сонссон. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн захиалагчийн хэргийг шалгаж байгаа гэж мэдээлсэн.
Т.Чимгээ рүү 2014 оноос нэг эрэгтэй хүн мессеж бичих болсон. Эрдэнэт хотод очиж, найз нөхөд болох хүсэлт тавьсан. Улмаар тэр хоёр 2015 онд "Тэрэлж" зочид буудалд уулзсан. Өөрийнх нь хэлж байгаагаар 50гр согтууруулах ундаа уусан. Гэтэл ухаанаа алдаж, унасан. Ухаан алдаж унасан хойгуур гар, хурууны хээ, авч болох бүх хээг нь авсан. Нүцгэн зургийг нь дарж, бичлэг хийсэн. Өнөөдрийн уулзалтаар энэ баримтуудыг нууцаас гаргах зөвшөөрлийг Т.Чимгээ өгсөн. Нууцаас гарвал Хууль зүйн сайдын хувьд заримыг нь олонд ил болгоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэрэгтэн мөн гэж бодож. Энэ бүх болоод байгаа зүйл захиалагчийг нь саармагжуулах гэсэн оролдлого
Yamar ch buruugui huniig iim olon jil horino gej yu bdiin! Odoo buur durdee ortson yalsan baatar zowson hohirogchiin durd togloj ntr