ЭМЯ-ны 11 цагийн мэдээллээр хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа долоон байршлын мэдээллийг тодорхой мэдээллээ. 2021 оны гуравдугаар сарын 7-ны 12 цагийн байдлаар:
-Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 8Б байрны 3 дугаар орц
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 7 дугаар байрны 1 дүгээр орц
-Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 481 дүгээр байр
-Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 дугаар байрны 1042 хотхон
-Баянгол дүүргийн 25 дугаар хорооны 301 дүгээр байр
-Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 42 дугаар байрны 2 дугаар орц
-Мөн шинээр өнөөдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нэгэн байрыг тус тус хэсэгчлэн хаажээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаагийн өгүүлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 7 дугаар байрны 1 дүгээр орцноос 12, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 дугаар байрны 1042 хотхоноос 27 халдварын тохиолдол тус тус илрээд байгаа тул иргэдийг хөл хөдөлгөөнөө татаж, сэрэмжтэй байхыг санууллаа.