НАТО-ын гишүүн орон Словени Зэвсэгт хүчний даргаар эмэгтэй хүн томилсон холбооны цор ганц улс болов. Хошууч генерал Аленка Эрмэнк Словений Зэвсэгт хүчний удирдагчаар томилогджээ.
Энэ жил 55 настай Аленка Эрмэнк Словени улсын Югославаас тусгаар тогтносноос хойш буюу 1991 оноос хойш армид зүтгэж, армийн командлагчийн алба хааж байжээ. Одоо Словений армийн дэд дарга бөгөөд Ерөнхийлөгч Борут Похар түүнийг зэвсэгт хүчинд үнэнчээр зүтгэж чадна гэдэгт итгэл хүлээлгэсэн байна.
Ерөнхийлөгч Похар “дэлхийн чиг хандлага аюулгүй байдлыг сахисан хэвээр үргэлжилж байна. Словени улсын цэрэг армид шууд аюулзаналхийлэл учраагүй ч орхигдуулалгүй сайжруулан бэхжүүлэх ёстой” гэж мэдэгджээ.
Хошууч генерал Эрмэнк Их Британийн Лондон хотод Эзэн хааны Батлан хамгаалахын коллежид суралцаж төгссөн бөгөөд магистрийн зэргээ Лондоны Эзэн хааны олон улсын их сургуульд хамгаалжээ.
Идэвхтэй болон нөөцийн 7,500 цэрэгтэй Словений армийн даргаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хошууч генерал Алан Гедер ажиллаж байгаад ийнхүү албан тушаалаа хүлээлгэн өгч байна.
Эх сурвалж: www.bbc.com