СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-03-06

Түлэнхийн мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны нэгдүгээр сарын 21 өдрийн 03 дугаар тогтоолоор "Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам" батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна. Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгаж өгсөн.

. Үүнээс 8387 нь ГССҮТ-өөр тусламж үйлчилжээ авсан байна. 2019 онд 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь буюу 600 орчим хүүхэд мэс засал эмчилгээнд ордог. Түүний дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлэгддэг. 0-5насны хүүхдийн эндэгдэлт нас баралтын гол шалтгаанд түлэгдэлтийн шалтгаан нэн тэргүүнд бичигддэг байна. Түлэгдэлт нь бага насны хүүхдийн амь насанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм.

Түлэгдэлтийг эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ донор арьс нөхөх мэс засал хийгддэг. . Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй ХҮҮХДИЙН ТҮЛЭНХИЙН МЭС ЗАСАЛД ДОНОР АРЬС НӨХӨХ мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх “БАТЛАМЖ”-ийг тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардуулан өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.