СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмарын гурван цагдаа тушаал биелүүлэхээс татгалзаж, Энэтхэг рүү зугтжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Мьянмарын гурван цагдаагийн алба хаагч цэргийн хунтын удирдагчийн өгсөн тушаалыг биелүүлэхээс татгалзан, Энэтхэгийн зүүн хойд Мизорам мужаар дамжин орж ирж, орогнол хүсэж байгаа талаар Энэтхэгийн эрх баригчид өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.

Цагдаа нар лхагва гарагийн үдээс хойш Хойд Ванлайпхай хотын ойролцоох хилийг даван орж ирсэн бөгөөд орон нутгийн албаныхан тэдэнд эрүүл мэндийн үзлэг хийн, шаардлагатай зохицуулалтыг гүйцэтгэж байгаа гэж Мизорамын Серчип дүүргийн цагдаагийн ахлагч Стивен Лалринавма мэдээлсэн байна.

Мьянмар улсад цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 50 гаруй иргэн амиа алдаад байгаа билээ. Энэтхэг улс Мьянмартай 1,643 км хуурай газрын хилтэй бөгөөд тус улсад аль хэдийн олон мянган мьянмар дүрвэгч амьдардаг юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.