СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2021-03-06

Танил Хятад дуу: Найзууд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна. 

Монголчууд бидний хэдийнэ мэддэг болсон танил дуунуудаас энэ удаад Хонконгийн алдарт дуучин Жөү Хуажянь /Emil Wakin Chau/-ий төлөөлөх дуунуудын нэг "Найзууд-ыг танилцуулж байна.

Энэ дууны шүлгийг Лю Симинь, аяыг Лю Жыхун зохиож, 1997 онд анх нийтэд цацаж байжээ. Бадаг үг, хундага дарс, энэ яваа нас, мөнхийн нөхөрлөл гэх дөрвөн бадаг үгээр анд нөхөрлөлийн үнэ цэнийг дүгнэсэн тус дуу нь тухайн үедээ яах аргагүй хит дуу болж байсан төдийгүй одоо ч дуулагддаг сонгодог дуунуудын нэг хэвээр байна.

Уг дууг дуулж амилуулсан Жөү Хуажянь хэлэхдээ "Найзууд маань байгаагүй бол өнөөдрийн би байхгүй, дуу урлагаар дамжуулан би маш  үнэтэй найзуудыг олсон. Тэд маань намайг хэзээ ч ганцаардуулж байгаагүй" гэсэн байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.