СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2021-03-05

Танил Хятад дуу: Үлгэрийн ертөнц

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна. 

Монголчууд бидний хэдийнэ мэддэг болсон танил дуунуудаас "Хүн бүхний сэтгэлд нэг үлгэрийн ертөнц байдаг" хэмээх алдарт дууг энэ удаад танилцуулж байна. Энэхүү дуу бол Хятадын дуучин Гуан Лянгийн уран бүтээл. Дууны үг, аяыг дуучин маань өөрөө зохиож, Taichi Nakamura хэмээх Японы уран бүтээлч хөгжмийг найруулан, 2005 онд анх олны хүртээл болж байжээ.

“Хүн бүхний сэтгэлд нэг үлгэрийн ертөнц байдаг” гэх санааг илэрхийлэх зорилготой зохиогдсон энэ дуу 2006 онд дэлхийн хятад дууны жагсаалд шилдгээр тодорч байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.