СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-05

О.Дашпагма: Вакцины дараах хүндрэл бүртгэгдээгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 15432 хүнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод онцгой байдал, цагдаа нарыг хамруулсан.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвалыг тогтмол хянаж байгаа. . Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Тухайлбал, нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 41 гаруй хувьд нь халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, бие арзайх, вакцин хийлгэсэн газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногт арилдаг..

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.