СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-05

Сотгуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 226 зөрчил илрүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт өнгөрсөн дөрвөн хоногт 823 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –9
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2021.03.02-ны 18.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Баяннуур сум 2-р баг “Цул Улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 2км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, зорчигч Т-н амь нас хохирсон.

2021.03.02-ны 04.00 цагийн орчимд ХУД 5 дугаар хороо Наадамчдын гудамж, Дээд Бодь хийдийн урд замд.

2021.03.04-ний 23.30 цагийн орчимд ХУД 8 дугаар хороо Сонсголонгийн зам, Сонсголонгийн дэнжийн автобусны зогсоолын баруун замд Toyota Allion маркийн автомашины жолооч нь явган зорчигч Б-г мөргөж амь насын хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 226 зөрчил ирлүүлсний 122 нийслэлд, 104 орон нутагт тус тус бүртгэгдсэн бол эрхгүй үедээ

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.