Санал асуулгын үндэсний төвийн судлаачид “Охид, эмэгтэйчүүд анх уулзаж буй эрэгтэйнхээ юуг онцолж хардаг вэ” гэдэг судалгааг хийжээ. Судалгаанд 18-47 насны 359 охид, эмэгтэйчүүдийг хамруулсан байна.
Монголын охид, эмэгтэйчүүд анх уулзсан эрэгтэйнхээ хамгийн түрүүнд юуг онцолж хардаг талаараа 23 төрлийн 517 санал өгчээ.
Судалгаанд хамрагдсан охид, эмэгтэйчүүдийн дийлэнх олонх буюу 18 хувь нь анх уулзсан эрэгтэйнхээ нүдийг нь хардаг гэжээ. Учир нь нүд бол хүний царай төрхийн гол илэрхийлэл төдийгүй сэтгэлийн толь хэмээн монгол охид эмэгтэйчүүд үздэг байна.
Хоёрдугаарт, эрэгтэйчүүдийн гутлыг хардаг хэмээн хариулсан байв. Эр хүний гуталнаас тухайн хүний цэвэр цэмцгэр, өөртөө арчаатай байдал нь шууд харагддаг гэж үздэгээ бүсгүйчүүд нуугаагүй байв.
Охид эмэгтэйчүүдийн 58 хувь нь эрчүүдийн өндөр нуруулаг бие хаа, зохистой хувцаслалт, биеэ авч яваа байдал, бусадтай харьцаж буй харилцаа хандлага, цэвэр цэмцгэр байдал, хоолойны өнгө, сайхан инээмсэглэлд татагддаг гэдгээ тодотгожээ. Мөн эрчүүдийн гаранд тэр дундаа хумсанд маш их ач холбогдол өгч заавал анзаарч хардаг гэсэн байв. Өв тэгш бие хаатай, цэвэр цэмцгэр хувцасласан мөртлөө амнаасаа эвгүй үнэр ханхлуулсан, эсхүл архи, тамхины нэвшсэн үнэр, хөлс, хир үнэртүүлж, хиртэй хумстай яваа эрчүүд тэднийг ойг хамгийн ихээр гутаадаг гэсэн байв.
Судалгаанд оролцогчдын 42 хувь нь эрчүүдийн чих, уруул, хамар, хүзүү, шүд, арьсны өнгө, үс, үсний засалт, сахал, оймс, хөл гуяыг онцгойлон хардаг гэжээ.
Энэхүү судалгаагаар гарч ирсэн үзүүлэлт нь эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд онцгойлон ач холбогдол өгч хардаг л зүйлс юм.
Судалгаанд хамрагдсан цөөнгүй охид эмэгтэйчүүд “ямарч эмэгтэй хүн эр хүний бүхий л шинж төрх, онцлог, онцгой байдлыг гуравхан секундэд нэг бүрчлэн анзаарч харж чаддаг” түүнийхээ дундаж үнэлгээгээр анхны сэтгэгдлээ үлдээдэг хэмээн хариулсан судлаачдыг гайхашруулжээ.
Хайр дурлалын асуудалд аз одгүй, хосоо олж чадахгүй будилж уймарч яваа эрчүүддээ судалгааны үр дүнд тулгуурлан аминчлан зөвлөхөд, нэгдүгээр хувцсаа цэвэр цэмцгэр байлгах тэр тусмаа ГУТЛАА, хувийн ариун цэврээ чанд сахих тэр тусмаа ГАР болон ХУМСАА, архи тамхины нэвшсэн үнэр, хөлс, хирээ үнэртүүлэхгүй байхад онцгойлон анхаарах тэр тусмаа ШИВЭР болон АМНЫ ХӨНДИЙН ЭВГҮЙ ҮНЭРГҮЙ байж чадаж гэмээнэ хайр дурлалдаа амжилт гаргах магадлал 80-90 хувь болж өснө гэдгийг уг судалгааг хийсэн хүмүүс онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Заваан сэжгийн юмнууд чинь амаа угаачихаад алцганаасай
vnen bh