СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найзындаа очно гэж гэрээсээ гараад амиа алдсан хэрэг гарлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ОБЕГ-т өнгөрсөн хоногт гал түймрийн гурван дуудлага, хүний үйл ажиллагаатай холбоотой хоёр ослын дуудлага ирснээс гал түймэрт нэг иргэн өртөн нас барсан бол нэг иргэн гэрээсээ гараад нас барсан байдалтай олджээ. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 00:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 00:35 цагт очиход иргэн З-ын 8х8 метрийн хэмжэээтэй байшин шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан. .

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Шижирийн даваа” гэдэг газар 03.02-ны өдөр 1 хүн “Шижирийн даваа” гэдэг газар нутагладаг найзындаа очих гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 42 км зам туулан 10:51 цагт очиж нийслэлийн Чингэлтэй дүүргийн тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.