"Ulaanbaatar zoo" амьтны хүрээлэн нэг жилийн дараа үүдээ нээлээ. Учир нь цар тахлын улмаас өнгөрсөн оны нэгдүгээр сараас үүд хаалгаа барьсан юм. Өнгөрсөн хугацаанд гурван сар л олон нийтэд үүд хаалгаа нээсэн байна. Энэ хугацаанд 200мкв талбайгаа буцааж, 30 аквариумаа зарж амьтдадаа хоол хүнс авсан хэмээн "Ulaanbaatar zoo" менежер Х.Анар дурдсан юм.
https://www.facebook.com/UBzoopark"Ulaanbaatar zoo" амьтны хүрээлэн нь 60-70 төрлийн 400 гаруй тоо толгой амьтантай бөгөөд өдөрт 200-300 мянган төгрөгийг эдгээр амьтны хоол унд авахад зарцуулдаг байна.
"Ulaanbaatar zoo" менежер Х.Анар: Өдөрт гурван удаа амьтаддаа хооллодог бөгөөд өнгөрсөн бүтэн нэг жилийн хугацаанд бүсээ чангалж ажилласан. Манай 10 гаруй ажилтнууд өнгөрсөн хугацаанд бүгд цалингүй сайн дураараа ажилласан. Өнөөдрийг хүртэл манай байгууллага ажилтнуудынхаа цалинг олгоогүй байна. Амьтад маань хүртэл өнгөрсөн хугацаанд үндсэн хоолноос гадна “амттанаасаа” салсан байгаа. Өнгөрсөн амралтын өдөр үүд хаалгаа нээсэн бөгөөд урьдчилан цаг авч иргэддээ үйлчилж байгаа. Тасалбар авч үйлчлүүлснээр амьтад маань хоол ундтай байна гэсэн үг. Иймээс манай амьтны хүрээлэнг зорьж үйлчлүүлээрэй гэлээ.
Тус амьтны хүрээлэнгийн хувьд түрээсийн байранд байдаг тул энэ жил өөрсдийн гэсэн газартай болохоор зорьж байгаа гэнэ.
"Ulaanbaatar zoo" лавлах утас :7710-7117
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.