СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

$35-оор худалдаж авсан аяга 15-р зууны ховор эдлэл байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын Коннектикут мужийн нэгэн эр хуучин эд хогшлын зах дээрээс ердөө 35 ам.доллароор худалдаж авсан жижиг аяга нь 15-р зууны Хятадын ховор олдвор болох нь тогтоогджээ.

Цагаан шаазан аягыг өнгөрсөн жил нэрээ нууцалсан эртний эдлэл сонирхогч олж авсан бөгөөд удалгүй шинжээчийн үнэлгээнд оруулсан байна. аж. Энэхүү ховор аягыг энэ сарын 17-ны өдөр Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар оруулахаар төлөвлөж байна.

Дэлхий дээр одоо ийм төрлийн долоон л аяга байгаа бөгөөд мэргэжилтнүүд энэхүү аягыг тэдний нэг гэж үзэж байгаа юм. Үлдсэн аягануудын ихэнх нь музейд байдаг. Энэхүү ховор аяга ямар замаар АНУ-д ирэн, хуучин эдлэлийн зах дээр худалдаалагдаж байсан нь нууц хэвээр байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.