Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино "Мандухай сэцэн хатан" дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг 12 дугаар сарын 22, 23-нд Корперэйт үзвэрийн танхимд 18:45 цагт толилуулах Симфони найрал, Морин хуурын чуулга, найрал дуучид, үндэсний хөгжимчид, уртын дуучид, хөөмэйчид Ч.Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзад, МУГЖ Д.Баттөмөр, Д.Түвшинжаргал, Д.Банзрагч, хөөмэйч Д.Сундуй зэрэг гоцлоочид оролцон Ж.Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байжээ. Уг киноны хөгжим давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут дуурьсдаг байна.