Японы тэрбумтан Юсаку Маезава SpaceX хөлгөөр сар луу зорчих дэлхийн анхны аялагч гэдгээ 2018 онд олон нийтэд зарласан. Тэгвэл Элон Маскийн SpaceX нислэгээр сар луу аялах найман хамтрагчийг Маезава хайж байна. Тэрээр олон нийтийн дундаас сонгогдсон найман хамтрагчийнхаа сар луу аялах бүх зардлыг өөрөөсөө гарган, үнэгүй авч явна гэжээ.
Маезава Твиттерт “бүх төрлийн хүмүүсийг сарны аялалдаа нэгдэхийг хүсч байна” хэмээн жиргэжээ. 2023 оны төлөвлөгдсөн уг аяллыг “хүндэт сар” гэж нэрлэжээ.
Хүндэт сарны аялалд үнэгүй нисэхийг хүссэн хүмүүст Маезава хоёр шаардлага тавьсан байна. Нэгдүгээрт сар луу аялахыг хүсэгчид нийгмийн сайн сайхан, бусдад туслахын төлөө юу хийх хэрэгтэйг, хоёрдугаарт адилхан хүсэл эрмэлзэлтэй багийн гишүүдээ дэмжих тухай өөрийгөө илэрхийлэх ёстой ажээ.
Хувцас загварын ертөнцийн манлайлагч, урлагийн бүтээл цуглуулагч Юсаку Маезава өнгөрсөн жил сарны аялалд нэгдэх шинэ найз бүсгүй хайсан боловч тийм ч сайхан санагдаагүй тул уран бүтээлчдийг урихаар төлөвлөж байжээ. Харин энэ удаад тэр санаагаа өөрчлөн дэлхий даяар адал явдал хайж цоо шинэ хүмүүстэй нэгдэхийг хүсчээ.
2023 онд төлөвлөж буй сарны аялал 1972 оноос хойш анх удаа хүн төрөлхтөн саран дээр очих түүхэн үйл явдал болох юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Goy yuma delhiig deerees harah ni nee moroodol yumda