Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна.
Энэ удаад "Хуанжу гэг" олон ангит уран сайхны киноны төгсгөлд гардан дууны түүхийг өгүүлье. 1998 онд бүтээгдсэн уг кино гарсан даруйдаа Хятад орон төдийгүй Азийн бусад орноор хамгийн их үзэгчтэй кино болж байжээ. Уг кино 1999 оны 17 дахь "Алтан бүргэд" шагнал гардуулах ёслолоос шилдэг киноны шагнал гардаж байсан түүхтэй.
18 дугаар зууны Тэнгэр тэтгэгч хааны эзэнт гүрний тухай өгүүлэх уг киноны төгсгөлийн дуу нь "Борооны эрвээхэй" нэртэй. Тайванийн “Power Station” хамтлагийн уран бүтээл уг дууны шүлгийг Хятадын орчин үеийн нэрт зохиолч, продюсер Чюн Яо бүсгүй бичиж, аяыг Жан Юй зохиожээ.
Монголчуудын мэддэгчлэн, “Хуанжу гэг” киноны Зи Вэй гэгийн дүрийг бүтээсэн Линь Шиньрү /Ruby Lin/ уг дууг дуулж олны хүртээл болгосон түүхтэй.
Ruby Lin (Шиа Зивэй-гийн дүрд тоглосон) нь 1976 оны нэгдүгээр сарын 27-нд төрсөн. Жүжигчин, дуучин, продюсер. Тэрбээр анх зар сурталчилгаанд тоглон дэбютээ хийж байсан ба Хуанжу гэг киноны Зивэйгийн дүрд тоглосноор алдаршиж, карер нь тасралтгүй өссөөр байгаа. Түүний хувьд жүжигчнээс гадна продюсерийн ажлыг давхар хийдэг. Рүби Лин 2016 оны долдугаар сарын 31-нд жүжигчин Wallace Huo-той хуримаа хийсэн. Хосуудын хурим Балид болсон ба маш олон алдартнууд хүрэлцэн ирсэн. Тэд одоо нэг хүүхэдтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мал гичи вэ биёэ үнэлэд байжи