ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёв өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр 90 нас зооглож байна.
Михаил Горбачёв 1985 онд Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоныхоо дараахан ЗХУ-ын Дээд Зөвлөлийг тэргүүлж, намын тэргүүлэх үүргийн тухай Үндсэн хуулийн заалтыг цуцлан, Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгохыг санал болгосон юм. Тэрээр ЗХУ-ын дээд албан тушаалд зургаан жил зүтгэсэн байна.
Горбачёвыг улстөрч, шинэчлэгчийн хувьд асар их амжилтад хүрсэн гэж үнэлэн, 1990 онд Нобелийн энхтайвны шагналаар шагнаж байсан билээ. Гэвч удалгүй, 1991 оны арванхоёрдугаар сарын 25-нд тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, улмаар ЗХУ задран унасан юм.
Тухайн үед дэлхийн олон улс орон "Перестройка", "Гласность" зэрэг орос үгийг үгсийн сандаа нэмсэн гэдэг. Горбачёв одоог хүртэл өөрийнх нь шийдвэрүүд зөв байсан гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд тоталитар дэглэмийг устгахад хувь нэмрээ оруулсан "Перестройка" буюу "Өөрчлөн байгуулалт"-ыг амьдралынхаа хамгийн том ололт гэж тодорхойлдог. Түүнчлэн түүний гадаад бодлогын томоохон ололтууд нь хүйтэн дайны төгсгөлийг авчирч, цөмийн зэвсгийг эрс бууруулсан гэж тэрээр "ТАСС" агентлагт дурсан ярьжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мундаг хүн шүү сайхан насалж 100 насалж зургаатай таяг тулаарай комунист үед амьдарсан хүн бүр түүнийг ойлгоно
Тэр зху гэсэн имдерийг задлаж устгасан нь одоо эргэж бодоход маш эрс шийдэмгий мундаг удирдагч байжээ.олон улс болсонч агуу орос орон дэлхийн бодлогыг тодорхойлж манлайлсаар байнаа.
Агуу ЗХУ г нураасан хүн дээ
100 наслаарай
Зөв бичээчээ ккк. БОРИС EЛЬЦИН гэж eрөнхийлөгч юу болчихов...
Хөөрхий дөө.Талийгаач болоод удаж байгаа шүү дээ
Горбачөв ЗХУ ийн н өрөнхийлөгч, Елцин бол Орос улсын анхны ерөнхийлөгч...
Мундаг улстөрч шүү. Урт нас ерөөе
Ден Сяопиньтэй уулзахдаа Монголыг Хятадад найр тавьсан тухайд хэлсэн зүйлийг манайхан нэлээд сүүлд олж мэдэж билээ...
Барууны тагнуул тухайн үед ямар нэг том албан тушаалтанг мөнгө болон санхүүгийн дэмжилэг үзүүлэхэд хамгийн тохиромжтой хүн нь Горбачёв байв. Одоо эх орондоо ирж чадахгүй Германд амьдарч байгаа биз дээ
Ю.Цэдэнбал гуайг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг биечлэн удирдсан хүн бол М.С.Горбачев гэдэг толгой дээрээ цусан толботой энэ хүн байлаа. Тэр үед бид нар чинь ЗХУ - ын дагуул "16 дахь республик" нь гэж байлаа шүү дээ