Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Эрүүл мэндээ аварч, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр зарласан. Уг 10 их наядын хөтөлбөрт иргэдийг үнэгүй фитнесст явуулах зардал хэмээн 500 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэл гарч, олны шүүмжлэл дагуулж эхэллээ.
Харин уг мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг үгүйсгэжээ. Тэрээр,
-"Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахгүй. Энэ мэдээлэл худлаа. Хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгээд нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юун үнэгүй юм бэ? Оюу толгойн гэрээгээ цуцал. Өөр ашигтай компанитай гэрээ хий.