Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа.
Учир нь өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас УБ хотод очсон иргэнээс 28-ны өдөр Ковид-19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал 02.28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Увс аймгийн онцгой комисс хуралдаж, коронавируст халдвар "Ковид-19"-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан ийнхүү шуурхай арга хэмжээ авчээ.
Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.