СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-01

Мьянмарт Монгол улсын 14 иргэн оршин сууж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Мьянмарын цэргийн удирдагчид төрийн эргэлт хийснээс хойш эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үеэр гэхэд л 18 хүн нас барж, 30 гаруй хүн гэмтэж шархадсан байна. 

Өнөөдрийн байдлаар 14 хүн Тайланд дахь Элчин сайдын яаманд бүртгүүлжээ. Тэднээс 6 нь эх орондоо буцах хүсэлт гаргасан байна. Мьянмарт Монголын Элчин сайдын яам байхгүй тул Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан эх орондоо буцах хүсэлтийг бүртгэж байгаа аж.

Эх орондоо буцах хүсэлтэй гэр бүлийг тусгай үүргийн нислэгээр дамжуулан татан авахад анхаарч байгаа ч тус улс руу чиглэсэн нислэгүүд цуцлагдаад байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбарлалаа.

Тус улсад олон улсын байгууллагын чиглэлээр ажилладаг, мөн гадаадын иргэдтэй гэр бүл болсон Монгол улсын иргэд амьдардаг ба одоогоор тэд гэрээсээ ажиллах дэглэм мөрдөж байгаа аж. Я. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан иргэдээ яах вэ гэдгийг тодорхой болгоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.