СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-01

LIVE: М.Эрхэмбаяр: 25-41 насны залуу гэр бүлүүд ихээр шилжин суурьшиж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

"Орон нутагт залуу үе байхгүй болсон. Залуучууд ажлын байр, амьдралын таатай орчин руу тэмүүлэн, хөгжлийн хоцрогдлоос зугатаж байна. Иймд бид шилжин суурьшигчдыг мэдээлэлтэй болгох дээр анхааран ажиллаж байна" хэмээн НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын олон нийттэй харилцах ажилтан М.Эрхэмбаяр ярьж байна. 

НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын олон нийттэй харилцах ажилтан М.Эрхэмбаяр: 

-Улаанбаатар хотод шилжин суурьшигчдаас судалгаа авахад ихэнх нь "Найз нөхөд, хамаатан саднаасаа мэдээлэл авч ирсэн" хэмээн хариулж байна. Гэтэл дөрвөн хүн тутмын нэг нь бүртгэлийн талаар мэдээлэлгүй байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулж чадахгүй байна. Хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. 

Орон нутгаас 25-41 насны, 0-4 насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд ихээр шилжин суурьшиж байна. Хотод газар олдохгүй болохоор хаа таарсан газраа бууж байна. Үүнээс болж хүүхэд аюултай, эрсдэлтэй орчинд өсөх, цаашилбал өөрсдөө эдийн засаг болон бие сэтгэлээрээ хохирч байна. Иймд манай төсөл гэрэл зургийн уралдаан зохион байгуулж, шилжин суурьшигчдыг хариуцлагатай, мэдээлэлтэй, судалгаатай байя хэмээн энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.