Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ голын ай сав, жалганд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд өнгөрсөн сарын эхээр усанд автаж, өнөөдрийн байдлаар гэр, машин, эд хогшил нь мөсөнд хучигдсан байдалтай байна.
Усанд автсан 7-8 айл өрхийн хувьд уснаас нэг гэрээ татан гарган авч өнөөдрийн байдлаар 11-үүлээ нэг гэрт амьдарч байна. Эдгээр айл өрхийн хувьд амьдрах гэр орон, очих газаргүй тул нэг дор байхаас гадна зарим нь автомашин дотроо амьдарч байгаагаа дурдсан юм. Тэдний хувьд дүүргээс өөр шилжин нүүх газар өгөхийг хүлээхээс гадна мөс гэсэхийг хүлээж, гэр, машин, эд хогшлоо гаргаж авна гэлээ.
БЗД-ийн 21 дүгээр хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяа: Иргэд мэдээлэл дутмагаас болж зуны улиралд энэ орчим нь бүхэлдээ ногоон, тэгшхэн сайхан газар харагддагт хууртаж зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бууж өвөл нь халиа дошинд автаж өмч хөрөнгөөрөө хохирох явдал гарсаар байна.
Дүүргээс хохирсон иргэдэд газар олголтын ажлыг зохион байгуулж нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж, дүүргийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч суваг татаж, урсцыг гол руу чиглүүлэх ажлыг зохион байгуулж байгаа боловч ай сав газар тул ундарга нь тогтмол шүүрэн гарсаар байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаа сайгүй л тийм байна даа