СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-01

Д.Нарангэрэл: Хувийн байгууллагуудын оруулж ирсэн вакциныг иргэд төлбөртэй хийлгэх боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ковид-19 вакциныг 103 улс оронд 214 сая тун вакциныг хийгээд байгаа талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл дурдлаа. Тэрбээр "Улсаас эхний ээлжид эрэмбэлэн ангилалт хийж эмч, эмнэлгийн ажилтнууд гэх мэт халдварын эсрэг нэн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийг эхэлж дархлаажуулж, дараа дараагийн бүлгийг үе шаттайгаар дархлаажуулна. Одоогоор 16 байгууллагын 8000 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. . Хоёрдугаар сарын 23-наас буюу өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагаас эхлэн вакцинжуулалтыг хийж байгаа ба одоогоор 12 хувьтай явж байна

Монгол Улсын дархлаажуулалтын хуулиар сайн дурын дархлаажуулалтыг төлбөртэй хийж болно гэж заасан байдаг. . Тодруулбал, иргэн өөрийн сайн дураар, төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломж бүхий хуультай. Тиймээс хувийн байгууллагууд эрүүл мэндийн тухай, эм эмнэлгийн хэрэгслийн тухай, дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд оруулж ирэх боломжтой" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.