Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 11.905 шинжилгээ хийгдэж, 45 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 2952 боллоо.
Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй, дотоодын халдварын тохиолдол 2433 хүн байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 2299 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж, гэртээ гарлаа.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн 45 тохиолдлын хувьд 29 нь хяналтанд байсан иргэдээс 13 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс гурван хүний халдварын эх уурхайг судалж байна.
Үйлдвэр, албан тасалгаа, зах, худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдээс халдвар илэрч байгаа тул олон хүнтэй газар 15 минутаас дээш байхгүй байх, амны хаалтаа зүүхийг зөвлөж байна.