СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жэк Ма яагаад Коммунист намын гишүүн байж болохгүй гэж?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын Коммунист намын сонинд улс орны хөгжин цэцэглэлт, бүтээн байгуулалтад хамгийн их хувь нэмэр оруулсан 100 гишүүнээ хүндэтгэн нэрлэжээ. .

. Нөгөө талаар Хятадын дарга Си Жинпин анх удаа төрийн бус хувийн хэвшлийн бизнесийн байгууллагын манлайлагчийг намдаа элсүүлснээ төрийн мэдлийн сувгаар дамжуулсан явдал гэж өрнөдийн хэвлэлээр бичиж байна.

Жэк Ма өнгөрсөн есдүгээр сард Алибабаг орхих болсноо албан ёсоор мэдэгдсэн.  Үүний дараахан Хятадын Коммунист нам өдөр ирэх бүр эрх мэдэл, хүч нөлөөгоо тэлсээр байгааг харуулсан үйл явдал боллоо гэж өрнөдийн хэвлэлүүд бичиж байна. .

Коммунист намын гишүүдийн баримталдаг дүрэм бол намын эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёстой. . Дэлхий даяар аалзны тор шиг сүлжсэн Хятадын компаниуд аль хэдийн гадны Засгийн газруудын хяналтанд ороод байгаа. Тэднийг Коммунист намын эрх ашгийн төлөө Засгийн газартай холбоотой ажиллаж байж болзошгүй хэмээн сэрдсээр ирсэн.

.

TENCENT компанийн гүйцэтгэх захирал Пони ма, BIDU-ын захирал Робин Ли зэрэг Хятадын шилдэг бизнес эрхлэгчид намын харьяаллаас ангид гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.