Япон улсын Оцү хотод зохион байгуулагдсан 76 дахь удаагийн "Lake Biwa Mainichi Marathon" олон улсын марафон гүйлтийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон МУГТ Б.Сэр-Од 2 цаг 09 минут 26 секундын амжилт үзүүлж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.
1946 оноос эхлэн зохиогдох болсон энэхүү марафон гүйлтийн тэмцээн нь Япон төдийгүй дэлхийд алдартай томоохон тэмцээн юм. Зөвхөн эрэгтэй гүйгчид оролцдог онцлогтой тус тэмцээн энэ жил цар тахлаас нөхцөл байдлаас шалтгаалан харьцангуй цөөн тамирчин буюу нийтдээ 400 гаруй гүйгч оролцсон байна.
Дэлхийн хөнгөнатлетикийн холбооноос 2 цаг 11 минут 30 секундээс дотогш гүйсэн тамирчдыг олимпийн наадамд оролцох эрх олгохоор заасан ба энэ жил 39 настай МУГТ М.Сэр-од тасралтгүй тав дахь олимпийн наадамдаа оролцох эрхээ авлаа.