Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоцоор өчигдөр ирсэн ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирчээ. Дараагийн ээлжний 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэх юм байна. Засгийн газрын захиалгаар худалдан авсан ОХУ-ийн "Спутник V" вакциныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авчээ.
ДЭМБ-аас “Спутник V” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд гуравдугаар сард багтаан бүртгэж авах юм байна. Оросуудын үйлдвэрлэсэн "Спутник-V" вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулах бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш их баярлаж байна,хэдийд хаана хийлгэх вэ?
Ашгүй дээ