Ташкент-Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор Казакстан улсаас 95, Узбекстан улсаас нэг иргэн буюу нийт 96 иргэн эх орондоо ирээд байна. Үүний хоёр нь эрүүл мэндийн шалтгаантай, дөрөв нь бага насны хүүхэдтэй гэр бүл, тав нь өндөр настан, 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.
Иргэдийг Зүчи, Корпорэйт зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.