ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 33 нь дотоодын халдвар бол хоёр тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас илэрлээ.
Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн.
Одоогоор 668 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд долоон хүн байна.
Дотоодын 33 тохиолдлоос долоо нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох үйл ажиллагааг явуулж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.