СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нидерландын Парламент БНХАУ-ыг Уйгурт геноцид үйлдэж байна гэж буруутгав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нидерланд улсын Парламент БНХАУ-ын Засгийн газрын Шинжаан Уйгурт явуулж буй бодлого нь геноцид буюу аймаглан устгах бодлогын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр нэг долоо хоногийн хугацаанд Хятадыг геноцидын гэмт хэрэг үйлдэж байгааг Парламентаар авч хэлэлцэн зөвшөөрсөн хоёр дахь улс болов.

АНУ Хятадыг аймаглан устгах бодлого хэрэгжүүлж байна гэж үзсэний дараа энэ мягмар гарагт Канадын Парламент мөн ижил санал батлаад байсан юм. Нидерланд нь ийнхүү Хятадыг буруутгасан дэлхийн гуравдахь, Европын анхны улс болж байна.

Хятадын эрх баригчид Шинжааны алслагдсан бүсэд байгуулсан баазуудад нэг сая орчим исламын шашинтай иргэнийг хорьж албадан хөдөлмөр эрхлүүлэх, үр удамгүй болгож хөнгөлөх, эрүүдэн шүүж тамлаж байгаа гэж НҮБ-ын хүний эрхийн шинжээчид, барууны улс төрчид шүүмжлэн буруутгадаг. Харин .

Нидерландын Парламент Хятадын Засгийн газрыг энэ үйлдлээ нэн даруй таслан зогсоож, хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгджээ. Гаагь дахь Хятадын элчин сайдын яамнаас Шинжаанд аймаглан устгах үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь ор үндэслэлгүй хуурамч мэдээлэл ба улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн шүүмжиллээ.

Нидерландын Гадаад хэргийн сайд Стеф Блок Уйгурын нөхцөл байдал ихээхэн түгшээж байгаа ба НҮБ, олон улсын шүүх одоогоор геноцидын гэмт хэрэг үйлдэгдэж байгаа гэдгийг зарлан баталгаажуулаагүй гэдгийг санууллаа. Мөн .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
217.138.253.87

Газаргүйчууд нэртэй Нидерланд улсын газрын эзэд нь Англи шүү дээ. Боолууд бол боолууд юмаа

Lolol
3 жилийн өмнө
64.119.18.196

Юу ч гээд байгаан, худлаа мэдэмхийрэхээ болиоч. Газаргүй биш харин ч усан дээр газар баридаг аймр гарууд шдээ! Lowland буюу хэт нам дор учраас дэлхийн дулаарлаар газар нь усны түвшнөөс доогуур орцон тэрийгээ аль уже шийдээд хиймэл эрэг үүсгэцэн мундаг юм бнлэ.

Зочин
3 жилийн өмнө
66.181.176.63

Zov.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.