Дуучин Леди Гагагийн нохдыг салхилуулж байсан ажилтныг зэвсэгтэй этгээд буудаж шархдуулан, франц бульдог үүлдрийн хоёр нохойг нь хулгайлсан хэрэг Лос Анжелест лхагва гарагийн шөнө гарчээ. Сэжигтэн хагас автомат гар буугаар зэвсэглэсэн байсан ба Райн Фишер гэгч болохыг Америкийн хэвлэлүүдэд дурджээ.
Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тодорхойгүй байна. Леди Гага Кожи болон Густав хоёр нохойг нь эргүүлэн олж өгсөн хүнд 500,000 ам.долларын шан харамж амлалаа.
Мисс Эшиа нэртэй гурав дахь бульдог нохой хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаа нар түүнийг эсэн мэнд олжээ. Гага ноход руу нь халдаж хулгайлах үед эзгүй, Ром хотод Gucci брендийн ажлаар явж байжээ. Хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан нохдын байршлын тухай мэдээлэлтэй хүмүүсийг KojiandGustav@gmail.com хаягаар хандахыг хүссэн байна.
Лос Анжелесын цагдаагийн газар сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж байна. Дуучин Гага амьтан, нэн ялангуяа өөрийн нохдыг хамгаалах тал дээр ихээхэн анхаарал хандуулдгаараа алдартай билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.