Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар "АстраЗенека" вакцины 150 мянган тунг энэ сарын 23-нд хүлээн авсан өдрөөс вакцинжуулалт эхэлсэн ба 18-аас дээш насны иргэд хамрагдах юм.
Нэн түрүүнд зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Covid-19 халдварын эсрэг тэмцэхэд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчид. Эмч эмнэлгийн ажилтнуудаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, түргэн тусламж, эрчимт эмчилгээ, өрхийн эмнэлгийн эмч нарыг энэ сарын 23-26-ныг дуустал хамруулж дуусах юм.
Мөн Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил гааль зэрэг төрийн албан хаагчдыг энэ сарын 27-наас хамруулж эхлэх ажээ. Covid-19 халдварын эсрэг "АстраЗенека" вакцинд эхний ээлжид эрүүл мэндийн 8640 ажилтан, хувийн хэвшлийн 4100, төрийн албан хаагчдын 3800, нийгмийн ажилтан 3000. Мөн эрсдэлт бүлгийн буюу 55-64 насны хүн вакцинд хамруулахаар төлөвлөсөн.
Covid-19 халдварын эсрэг “АстраЗенека” вакцинаар эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14.092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн.
БЗД-ийн Нэгдсэн төв эмнэлгийн хувьд өнөөдрийн байдлаар 16 мянган иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна. Вакцин хийлгэхээр ирж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг цахимаар бүртгэн авч, эмчийн үзлэгт эхний ээлжинд хамруулж байгаа юм. “АстраЗенека” вакциныг жирэмсэн, хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа, харшилтай зэрэг хүмүүст хийхгүй гэсэн заалттай. Иргэнд хоёр өөр төрлийн вакцин хольж тарихгүй. "АстраЗенека" вакцин хийсэн бол 28 хоногийн дараа уг вакцинаа хийнэ. Вакциныг нэмэх 2-8 хэмд хадгалахаас гадна задалснаас хойш зургаан цагийн хугацаанд 10 тун буюу 10 хүнд тарих юм.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувьд сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэж байгаа бөгөөд вакцин хийлгэхээс татгалзах юм бол татгалзсан гэсэн хуудсанд гарын үсэг зурна гэдгийг дурдсан юм.
Коронавирусийн вакцин хийлгэсэн иргэдэд дараах шинжүүд илэрч байна:
Эдгээр урвал илрэх нь дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг юм. Гэвч энэ нь 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Дархлаажуулалтыг хийхдээ дараах 3 шатаар хэрэгжүүлж байна. Үүнд: