СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Беларусийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэнд 10 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Беларусийн шүүхээс Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон нэгэн иргэнд 10 жилийн хорих ял оноожээ. Энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Александр Лукашенког засгийн эрхэнд байлгахын тулд эрх баригчдын үйлдсэн явуулга гэж сөрөг хүчний идэвхтнүүд үзэж байгаа юм.

Александр Кардзюков нь эсэргүүцлийн жагсаалыг тараахыг оролдож байсан аюулгүй байдлын хүчнийхэн рүү дайрсан гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнийхээ төлөө хүний аминд хүрэх гэж завдсан хэрэгт буруутгагдсан байна. Гэвч тэрээр гэм буруугаа үгүйсгэж байгаа юм.

Толгойдоо буудуулан амиа алдсан Шутау аюулгүй байдлын ажилтнууд руу халдсан хэрэгт буруутгагдсан бол түүнийг буудсан хүн нь хэргийн хохирогчоор тодорсон байна. Сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская хэмээн өөрийн Твиттер хуудаснаа бичжээ.

НҮБ-ын хүний эрхийн дээд албан тушаалтан Мишель Бачелет өнгөрсөн пүрэв гарагт "Беларусьт урьд өмнө үзэгдээгүй хэмжээний хүний эрхийн хямрал болж байна" гэж анхааруулаад, энэ сарын 9-ний байдлаар тус улсын 246 иргэн улс төрийн холбоотой хэргээр хорих ял сонссон гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.