Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээ болон дархлаажуулалтын талаар танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинжилгээ хийхэд 30 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын хувьд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 16 тохиолдол илэрсэн. Үлдсэн 14 нь өмнө батлагдсан иргэдийн ойрын хавьтлын хоёрдогч, гуравдагч шинжилгээнээс илэрсэн. халдвар ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдээс илэрчээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1989 болсон. Бусад аймгуудад халвдар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2315 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 53 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2831 болсон. Үүнээс эдгэрсэн 2150 хүн буюу 76 хувь нь эдгэрсэн байна.