СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2021-02-26

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 50 орчим бүтээлийг Г.Занабазарын музейгээс үзэх боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол улсын Эрдэнэсийн санд ховор нандин, хэзээ ч давтагдашгүй 200 орчим уран бүтээл бүртгэгдсэн байдгийн дотроос 50 орчим уран бүтээлийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байдаг.

Тус музей Эртний урлал, Ардын гар урлал, Г.Занабазарын урлал, Цамын бүжиг, Үзэсгэлэнгийн танхим зэрэг нийт есөн танхимаас бүрддэг юм байна.

. Монголд олдсон хадны сүг зургийн дотор нэн эртнийх гэж тооцогдох Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуйн дүрслэл болох зураач О.Амгалангийн зурсан хуулбар, Азиас зөвхөн ганц л олдсон гэгддэг ховор нандин дүрслэлтэй хүрэл сэлэм, YI-YII зууны Түрэгийн үеийн хүн чулуунууд, буган чулуун буган чулууны дүрслэл зэргийг Монголын эртний дүрслэх урлагийн гол төлөөлөгч болгон тавьжээ.

Үзүүр хэсэг нь хугарсан байдалтай олдсон, одоогоор Азидаа цор ганц энэ хүрэл сэлэм монгол нутагт нүүдэллэж байсан овог, аймгууд нэн эртнээс зэр, зэвсгийн талаар мэдлэг зузаантайгаас гадна хүрэл зэвсгийн үед хөгжлөөрөө Евроазийн улс орнуудын дайнд хүрчээ гэдгийн нэгээхэн нотолгоо.

Мөн янгирын толгойн чимэгтэй, бүрэн хүрэл цутгамал зэрэг ур хийцийг нь ажваас дарханы урлал ямар хэмжээнд хүрч хөгжсөнийг харж болно. .

Энэ танхимд мөн дөрвөн мутарт Бодьсадва, Базарваань бурхан, Бодьсадвагийн дүрүүд, Буддагийн чулуун толгой, Санваартны хөрөг, Язгууртны хөрөг зэрэг дурсгал бий. Өөр олон ч бурхан, шашны холбогдолтой ховор дурсгалыг нэрлэж болно. Харин тэдгээрийг судалж, мэдэх, цаашлаад соён гэгээрэх эрхийг танд үлдээе.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.