ОХУ-ын Спутник вакцины эхний ээлжийн 20 мянган тунг Монгол Улсад маргааш /2021.2.27/ авчрах гэж байна. Тус вакцины дараагийн татан авалтын бэлтгэл хангагдсан аж.
Монгол Улс нь Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эхний вакцин буюу "АстраЗенека"-гийн 150 мянган тун вакцин энэ сарын 22-нд ирсэн бол дараа нь “Pfizer”-ын 25 мянган тун, БНХАУ-аас 300 мянган тун ирсэн билээ.
ОХУ-ын вакциныг ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон цагт хэрэглэнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд дурдсан.
"Спутник-V" вакцины хувьд сүүлийн үеийн клиник судалгааны үр дүн сайн гарч, тус вакцины хоёр тунг тариулсан иргэд коронавирус тусахаас 91.6 хувиар сэргийлнэ гэсэн үр дүн гарчээ.
Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “Ковид-19”-ийн эсрэг 90-ээс дээш хувийн үр дүнд хүрсэн гурван вакцин байгаагийн нэг нь "Спутник-V" юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.