СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-26

Агаарын бохирдлыг 2021-2025 онд 80 хүртэлх хувиар бууруулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан боллоо.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах шийдвэрүүдийг 2010 оноос хойш шат дараатай гаргаж буй. Тухайлбал, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг 2010 онд баталж, Агаарын тухай хуулийг 2012 онд шинэчлэн найруулсан байдаг. Улмаар 2017 оноос Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, 2018 онд Монгол Улсын Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг халах 62 дугаар тогтоолыг баталсан юм. Мөн 2018 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг баталсан байдаг. 62 дугаар тогтоол болон мастер төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Тэгвэл .

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаас дурдвал, гэр хорооллын айл өрхүүдэд шаардагдах сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, үйлдвэрийг 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Улмаар 2020 оны нэгдүгээр сард нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэр гаргаж, аравдугаар сард үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

. Мөн өмнө нь хоногт 500-700 тонн түлш үйлдвэрлэж байсан бол өдгөө 4500-4700 тонн түлш үйлдвэрлэж байна. Түүнчлэн боруулах цэгийн тоог 76-гаар нэмэгдүүлж, 686-д хүргэжээ. Ингэснээр өндөрлөг цэгт амьдардаг 26 мянга гаруй өрх түлшээ гэртээ ойрхон цэгээс түлшээ авдаг болжээ.

Тэгвэл 2021-2025 гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангахаас гадна автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисыг бууруулах, гэр хорооллын байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах, төрийн өмчийн халаалтын зуухнуудыг буулгах зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг зүүн бүсэд шилжүүлэхээр судалж байгааг онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.