Хосууд бүх зүйлийг тэгээс эхэлж, гэрээ барьж тохижуулан, хоёр бяцхан охиноо өсгөдөг. Өрхийн орлого нь нөхрийн ганц цалин байдаг учир гэргий Т.Ганболор сонирхлоороо эко саван, хатуу шампунь хийж эхэлжээ. Энэхүү өрхийн бизнесээ эрхлээд сар ч болоогүй байгаа аж. Нөхөр Ч.Өсөхбаяр ч хөл хорионы хугацаанд уг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, хүргэлт хийн, өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд тусалж байна.
"Болор" саван үйлдвэрлэгч Т.Ганболор:
-Манайх бага насны хоёр хүүхэдтэй залуу гэр бүл. Нөхөр цалинтай, би "цалинтай ээж"-ийн мөнгө гэж авдаг. Иймд гэр бүлийн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх үүднээс "Болор" саванг үйлдвэрлэж, хүргэж эхлээд байна. Энэхүү саван маань өртөг бага, эко гэдгээрээ онцлогтой.
Хэдийгээр ээжүүд хүүхдээсээ юу ч харамладаггүй, аль болох брэндийн зүйл авч өгөхийг боддог ч гэр хороололд амьдардаг ээжүүд тэр бүр үнэтэй, чанартайг нь авч чаддаггүй. Иймд тэдэнд зориулж энэхүү "Бэби" багцыг гаргасан. Энэ нь хүүхдийн хөлийн ул хэлбэртэй, глицеринтэй, харшил өгдөггүй саван. Мөн манайх, хатуу шампунь, түлхүүрийн оосор, гоёлын сарнай үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэл эрхлээд сар болж байгаа ч эрэлт ихтэй байгаа нь бидэнд их урам өгч байна.
Нөхөр Ч.Өсөхбаяр:
-Эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ сууж байхдаа орлогоо нэмэгдүүлмээр байна, гадаад хэл сурах уу гэхчилэн ярьдаг байсан. Иймд энэ бүхнийг санаачлахад нь дэмжээд, үйлдвэрлэл болон хүргэлтийг нь хариуцаад ажиллаж байна.
Би тавилгын үйлдвэрт мужаан хийдэг. Гэрийнхээ бүх тавилгыг хийсэн. Бид хоёр тусдаа гараад нэг жил болж байна...
Үзэгч, уншигч та бүхэн эдгээр бүтээгдэхүүний талаар илүү их мэдээлэл авъя гэвэл "Болор" саван групп /энд дарах/ буюу 85122247 дугаарын утсаар захиалга өгөөрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
стандарт бус бохир заваан юм Гараа угааж байна уу чи
Ern tegeed durgui bol zvgr l ungurch surah heregtei
Амжилт хүсье♥♥
хөдөлмөрч, дайчин гэр бүлд амжилт хүсье
mash muntag yuma amjilt
vneheer mundag hodolmorch ger bvl bn amjilt hvsye ulam ih hicheegeerei
мундаг амжилт хүсье