СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-25

LIVE: Ц.Цэцгээ: "Гацуурт"-ын Л.Чинбатаас болж гудамжинд гарах дээрээ тулаад байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах "Монголын биллиардын холбоо"-ны барилгын хоёрдугаар давхрын оршин суугчдыг гэртээ байхад нь засвар хийж байна гэх нэрийдлээр байрыг нь нурааж эхэлсэн байна. Тус барилга нь "Наранмолл" худалдааны төвтэй залгаа бөгөөд "Гацуурт" компанийн өмчлөлийн худалдааны төвийн барилгын цонхыг хааж баригдсан гэх нэрийдлээр хүчээр буулгаж эхэлсэн байна. Уг асуудлаар тус хорооны оршин суугчид манай редакцад хандлаа.

СБД-ийн 3 дугаар хорооны иргэн Ж.Жаргалмаа: "1999 оноос эхлэн "Наран молл" худалдааны төвийн цонхыг хааж баригдсан барилга гэсэн шалтгаанаар нураахаар шүүхдэж эхэлсэн байсан. Гурван шатны шүүхээр хэлэлцээд шүүх "Гацуурт"-ын Л.Чинбатын талд шийдвэрээ гаргасан хойно нь бид мэдэлгүйгээр энэ байрыг тэр үеийн ханшаар худалдаж авсан. Энэ байранд байгаа таван айл бүгд үл хөдлөхийн гэрчилгээтэй. .

Нөгөө талаас бидэнтэй уулзаагүй, тохиролцох гэж үзээгүй. Харин танил талаараа ус хааж, тог тасалж, энэ байранд амьдрах аргагүй болтол бүх л арга хэмжээг авч байна.

Манай орон сууц нийтдээ таван айлтай. Гуравдугаар тоотын хүн шүүхээс гомдлоо татсанаар өчигдөр хүмүүс ирж засвар хийнэ гэх нэрийдлээр тааз хүртэл нураачихлаа. Бусад дөрвөн айлын паар хөлдөх аюултай байна. "Гацуурт"-ын Л.Чинбатаас болж таван айлын 20 гаруй иргэн гудамжинд гарах дээрээ тулаад байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зосин
3 жилийн өмнө
202.9.40.163

Гацуурт баян юм чинь 4хөн айлд байр аваад өгчих нөө..охин нь соёлын сайд гуай нэрээ бодох бизээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.