СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сургуулийн сурагчдын хоолны цэснээс махыг хасчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Францын Лион хотын дарга Грегори Дюцет сурагчдын өдрийн хоолны цэснээс махыг түр хугацаанд хасах шийдвэр гаргасан нь ихээхэн маргаан дагуулж байна. Хотын даргын гаргасан шийдвэр энэ даваа гарагт хэрэгжиж эхэлсэн ба хотын захиргааны байрны урд эсэргүүцлийн жагсаал болжээ.

Жагсагчид трактор, үхэр, ямаануудыг хотын захиргааны байрны урд авчирж “мах бол эрүүл хүүхдийн хүнс, махыг хориглосон нь ирээдүйд нянгийн эсрэг дархлааг сулруулна” хэмээн уриалжээ. 

Коронавируст цар тахлын өвчлөлийн үед сургуулийн цайны газрын цэснээс махыг түр хугацаанд хасах шийдвэрийг Лионоос гадна хэд хэдэн хотод хэрэгжүүлэхээр болсон. Засгийн газрын сайд нар уг шийдвэрийг хэт үзэл сурталжсан үйлдэл хэмээн зэмлэж байна.

Лион хотын зөвлөл махыг сурагчдын хоолны цэснээс түр хассан нь туршлага дээр суурилсан, ул суурьтай үйлдэл хэмээн шийдвэрээ хамгаалжээ. .

Тиймээс орон нутагт үйлдвэрлэсэн хүнсийг түлхүү хэрэглэх, махыг багасгах, махнаас илүү чанартай хүнс ашиглах нь зүйтэй гэжээ. Өнгөрсөн жил Францын сенатын танхим хүнсний ногоон дээр түлхүү суурилсан хоол хэрэглэх санал гаргасан.

Лион хотын зөвлөл аль болох түргэн хугацаанд буюу цар тахал намжсан даруйд сурагчдад хоолоо тухтай идэх цаг гарсан үед махыг дахин цэсэнд оруулна гэжээ. Махыг хассан боловч загас, өндгийг цэсэнд үлдээсэн тул шим тэжээлээ хангалттай нөхнө гэж үзсэн байна. Гэвч олон хүүхдийн хувьд халуун, махтай хоол идэх цор ганц боломжтой газар сургуулийн цайны газар болдог гэдгийг харгалзан үзэх ёстой гэж уг шийдвэрийг эсэргүүцсэн улстөрчид хэлж байна. Мөн хүүхдүүдийн хоолыг ашиглан үзэл сурталжихгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.