Тусгай үүргийн нислэгийн тоог нэмж, нислэгийн үнээ бууруулахыг УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу МИАТ ТӨХК тусгай үүргийн нислэгийн үнээ 15 хувь бууруулж байгаа ажээ.
Хэдийгээр МИАТ компани тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа ч өнгөрсөн онд 35 хувийн алдагдалтай ажиллажээ.
Тусгай үүргийн нислэг үйлдээгүй бол нэг онгоц сард 300 мянган долларын түрээс төлдөг. Харин тусгай үүргийн нислэг үйлдсэнээр ядаж үйл ажиллагааны зардлаа нөхөж, түрээсийн төлбөрийнхээ тал хувийг ядаж төлдөг байна.
Коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн МИАТ компани нийт 50-60 тэрбум төгрөгийн өрөнд оржээ. Гэсэн ч нэмж алдагдал хүлээгээд, тусгай үүргийн нислэгийн үнийг бууруулж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За боль! Ёстой ашиг хийх шиг болсон биздээ?! Үний хөөрөгдөл гэдэг
Бууруулаад 1180.0 болсон байна.Солонгосоос 2 талын зардлаар ирж байна .бүтэн жил хүний газар гацсан ядарсан иргэдээ короногоор арай шулж байна .шүү