Бельги болон Герман улсын хил гаалийн ажилтнууд Нидерланд улс руу хүргэгдэх гэж байсан ачаанаас 23 тн хууль бус кокайн илрүүлсэн байна.
Германы албаныхан Парагвай улсаас энэ сарын эхэнд Хамбургийн боомтод ирсэн таван чингэлгээс 16 тн хууль бус мансууруулах бодис илрүүлжээ. Харин Бельгийн Антверп боомтоос 7,2 тн мансууруулах бодис олсон байна. Хэрэв уг кокайныг гудамжинд зарж борлуулбал олон тэрбум еврогийн үнэд хүрэх байжээ.
Нидерланд улсын цагдаагийн газар хууль бус мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэгт холбоотой 28 настай эрэгтэйг сэжигтнээр баривчлан саатуулжээ.
Антверп хотоос олдсон мансууруулах бодисыг Панам улсаас ирсэн модон хавтангууд дунд нуусан байсан бол Хамбургэд ирсэн чингэлгүүдэд мансууруулах бодисыг хана дүүргэгчийн тугалган саванд хийсэн байжээ.
Германы гаалийн газраас Европ тивийн бүс нутгаас урьд өмнө ийм их хэмжээний хууль бус кокайныг олж илрүүлж байгаагүй хэмээн мэдээлэв. Парагвай улс нь Европ тив рүү мансууруулах бодис тээвэрлэх дамжин өнгөрөх гол гарц болдог байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.