СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-25

П.Нарангэрэл: Вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд нь урвал илэрсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаалжуулалтын ажил эхлээд гурав дахь хоногтоо явагдаж байна. 

Вакцинжуулалтын ажлын явцын талаар ЭМЯ-ны ахлах шинжээч П.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. 

Манай улс дөрвөн төрлийн дархлаажуулалт хийдэг. Нэгдүгээрт, Заавал хийлгэх дархлаажуулалт буюу товлолын дархлаажуулалт /0-15 насы хүүхдийг 11 төрлийн халдварт өвчнөөс сэргийлдэг/ Хоёрдугаарт, Нөхөн дархлаажуулалт. Ямар нэг хэмжээгээр дархлаажуулалтад хамрагдаагүй үлдсэн хүмүүст хийдэг. Гуравдугаарт, Нэмэлт дархлаажуулалт. Ямар нэг халдварт өвчний эсрэг дархлаа тогтоох, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг. Дөрөвдүгээрт, Сайн дурын дархлаажуулалт. 

Монгол Улс вакцин хийхдээ хоёр төрлийн шалгуур тавьдаг. Хэрэглэж буй вакцин, био бэлдмэл өөрийн болон гадаад улсын албан ёсны үйлдвэр үйлдвэрлэгдсэн, зөвшөөрөгдсөн байх ёстой. Мөн эрсдэлт бүлэг сайн дураараа хамрагдах ёстой гэсэн шалгуурууд юм. 

Бид эхлээд зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн салбарын ажиллагсадыг вакцинд хамруулж байна. Тэд хоёр дахь шатанд ард иргэдээ вакцинд хамруулна. 

. Энэ нь нийт төлөвлөсөн хүний 22 хувь юм.

Вакцин хийлгэсэн хүнд: халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, даарах, бүх бие үе мөч өвдөх, ядрах гэх мэт шинж тэмдэг гардаг. Энэ шинж тэмдэг бүх төрлийн вакцины үед гардаг. 2-3 хоногийн дараа уг шинж тэмдэг алга болох ёстой. Хэрэв үргэлжлээд байвал 119 дугаарт хандаарай. Мөн өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж болно. 

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд нь урвал илэрч байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт ямар нэгэн урвал илрээгүй.

Вакцин хийлгэсэн хүн ковидын халдвар авч болно. Гэхдээ хөнгөн хэлбэрээр өвдөнө. Харин халдвар тараах эрсдэл нь харьцангуй бага болдог. 

Дэлхийн олон оронд өвчлөлийн байдалд өөрчлөлт орж байна. 99 улсад 210 сая тун вакцин буюу 6,2 сая хүн вакцин хийлгэжээ. Сүүлийн гурван долоо хоногт ковидын халдвар огцом буурч байгаа сайн мэдээ байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.