СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Этна галт уул дэлбэрч, халуун хайлмаг 1,500 м өндөрт оргилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Европын хамгийн идэвхтэй галт уул Этна даваа гарагийн шөнө оргилж, 1,500 метр өндөр хайлмаган оргилуур үүсгэсэн байна. .

Үүнтэй төстэй хүчтэй дэлбэрэлт хамгийн сүүлд 1971 онд болсон байна. Ойр орчмын оршин суугчдад аюул учруулаагүй ч үнс нурам ойролцоох байшин барилга, гудамжийг бүрхэн унаж, хэдэн цагийн турш савссан уур утаа зарим иргэдийг амьсгалахад хүндрэл үүсгэжээ.

Даваа гарагийн шөнө 23 цагийн үед галт уулын халуун хайлмаг цацарч, ойр орчимд нь утаа уугиж, галт уулын тогооноос хад чулуу шидэгдсэн байна. .

1789 онд Этна галт уул дэлбэрэхэд цацарч буй халуун хайлмаг 3,000 метрийн өндөрт хүрсэн байна. Харин 1614 онд хамгийн удаан хугацаанд дэлбэрэлт болж тэрбум куб метр хайлмаг урсаж, 21 км кв талбайг эзэлж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.