Цар тахлын энэ цаг үед өрхийн үйлдвэрлэлээр хүндрэлийг даван туулж байгаа нэгэн гэр бүлийг та бүхэнд танилцуулъя. П.Даланбаатар 1996 онд худаг өрөмдлөгийн "Бодь хараа" ХХК байгуулж ажилласан бөгөөд өөрийн хобби, сонирхолдоо хөтлөгдөн төмрөөр төрөл бүрийн зүйл хийж эхэлснээр өнөөдөр импортын бараа бүтээгдэхүүнийг орлохуйц өнгө, үзэмжтэй төмөр хашаа, саравч, сүүдрэвч, цэцгийн тавиур зэргийг хийдэг болжээ.
Түүнчлэн төмрөөр гар аргаар дахин давтагдашгүй соно, аалз, эрвээхэй, зөгий зэргийг урлаж, БНСУ руу импортоор гаргадаг байна. Айл өрхүүд соно, аалз, эрвээхэй, зөгий зэргийг хашаа, саравчиндаа тогтоох нь элбэг, хангалуун амьдралыг бэлгэдэг хэмээн худалдан авах сонирхолтой байдгийг "Бодь хараа" ХХК-ийн менежер М.Хишигжаргал дурдсан юм.
Гэр бүлийн компани учир хүүхдүүд нь хүртэл соно, эрвээхэй, зөгий зэргийг будах, чимэглэх ажилд нь тусалдаг ажээ. Түүнчлэн 7-10 жилийн настай, бат бөх хүлэмж үйлдвэрлэдэг бөгөөд хэдийнээ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болжээ. Хөл хорионы өдрүүдэд бидэнд итгэн захиалга өгсөн хэрэглэгчдийнхээ захиалгыг гүйцэтгэн аль болох хугацаандаа бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хичээн ажиллаж байгааг “Бодь хараа” ХХК-ийн П.Даланбаатар дурдаж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)