СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таван жилийн турш гэрийн ажил хийсэн эхнэрт нөхөн төлбөр олгохоор болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын гэр бүлийн шүүх гэр бүлээ цуцлуулж байгаа нөхрийг хамт амьдрах хугацаандаа гэрийн ажлаа хийлгэж байсан тул эхнэртээ нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргажээ.

Шүүхийн шийдвэрээр нөхөртэйгээ амьдрах хугацаанд гэрийн ажлаа хийж байсан эмэгтэйг таван жилийн турш цалингүй хөдөлмөр эрхэлсэн тул 50,000 юань буюу монгол мөнгөөр 22 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр авах эрхтэй гэж үзсэн байна.

Уг хэрэг Хятадын олон нийтийн сүлжээгээр тарж, цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эмэгтэйчүүд, тэр дундаа эзэгтэй нар амьдралынхаа турш үнэ хөлсгүйгээр гэрийн ажлыг хийдэг ба нөхөн төлбөрийн хэмжээ хэтэрхий бага байна гэх шүүмжлэл ихээхэн гарсан.

Чен гэгч эрэгтэй эхнэр Ванаас салах өргөдлөө өнгөрсөн жил Бээжин хотын гэр бүлийн шүүхэд хандан гаргажээ. Тэд 2015 онд гэрлэсэн байна. Эзэгтэй эхэндээ гэр бүлээ цуцлуулах сонирхолгүй байсан боловч удалгүй .

Шүүх хэргийг хэлэлцээд тэднийг гэр бүл байх хугацаанд нөхөр нь сар бүр 2,000 юанийг эхнэртээ гэрийн ажил хийснийх нь төлөө олгох ёстой байсан гэж үзжээ. Орон сууц үл хөдлөх хөрөнгө нь гэр бүл цуцлах үед биет хөрөнгө бол гэрийн ажлыг биет бус хөрөнгө гэж үзэх болсон байна.

Хятадад иргэний хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу гэр бүл цуцлах үед нөхөр эсвэл эхнэр нь хүүхэд, өндөр настнуудыг асран хамгаалах зэрэг ажил хийснийхээ төлөө нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй болжээ.

Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар хятад эмэгтэйчүүд хоногт дөрвөн цагийн турш цалин хөлсгүй ажил эрхэлдэг гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.