СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британи улс вакцины паспортын олон улсын стандартыг тогтооно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Их Британи улс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн коронавирусийн вакцины паспортын системийг нэвтрүүлэн, дэлхийн аялал жуулчлалыг сэргээхээр төлөвлөж байна.

аж. Гэхдээ Ерөнхий сайд Борис Жонсон энэхүү санаа нь "ээдрээтэй" ёс зүйн асуудал үүсгэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Их Британийн Засгийн газраас "Вакцин хийлгэсэн хүмүүсийг олон улсад илүү чөлөөтэй зорчих боломжийг олгох системийг нэвтрүүлэх талаар судлах болно" хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, "Их долоо" болон өөр төрлийн байгууллагуудаар дамжуулан бусад улс орнуудтай хамтран ажиллаж, иргэд ба аж үйлдвэрүүдийн тогтвортой байдлыг хангах стандарт бүхий олон улсын тогтолцоог бий болгох аж.

Засгийн газрын баримт бичигт үргэлжлүүлэн "Ийм системийг нэвтрүүлэхэд шударга байдал алдагдаж болохгүй бөгөөд хараахан вакцин хийлгээгүй, эсвэл хийлгэх боломжгүй хүмүүст учир дутагдалтай зүйл байх ёсгүй. Мөн энэхүү шийдлийг ойрын хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй гэж үзэж байна. Дэлхий даяар хэрэгжиж байгаа хязгаарлалт хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа" гэж тэмдэглэжээ.

Ерөнхий сайд Жонсон энэ талаар шийдвэр гаргахаасаа өмнө судалж үзэх хэрэгтэй нарийн төвөгтэй асуудлууд байгаа гэдгийг өнгөрөгч мягмар гарагт мэдэгдсэн байна. Тэрээр юм.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.