Өнөөдрийн байдлаар дэлхийн 95 улс оронд 213 сая хүн тун вакцин тариулаад байна. Өдөртөө дунджаар 6.11 сая хүн коронавирусийн эсрэг вакцин хэрэглэж байна гэсэн үг. Коронавирусийн эсрэг вакциныг тариулснаар халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах, коронавирусийн халдварын улмаас эндэх эндэгдэл хүндрэлийг багасгах ийм гурван зорилгын хүрээнд хийж байгаа.
Дэлхийн хэмжээнд гурван улс коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтаар тэргүүлж байна. Тухайлбал, Израиль улс хүн амынхаа 70-80 хувийг, АНУ-ын улс 50-60 хувь, Их Британи улс нийт иргэдээ вакцинд хамруулж байгаа юм.
Вакцинжуулалт эхэлснээс хойш эхний үр дүн гарч эхэлсэн. Халдварын тоо, тархалт буурч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурсан. Дэлхийн даяар коронавирусийн халдварын тархалт 20-25 хувиар буурч байна гэсэн мэдээлэл байгаа.
Манай улсын хувьд энэ сарын 23-наас цар тахлын эсрэг вакцинжуулалт эхэлсэн. БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын "АстраЗенека" вакцины 150 мянган тунг вакциныг 18-аас дээш насны иргэдэд хийхээр болсон. Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан албан хаагч, 50 болон түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.
Дээрх вакциныг доор дурдсан хүмүүс хийлгэж болохгүйг анхааруулав.
Вакцин тариулсан хэсгээ оролдохгүй, хоёр хоног ус хүргэхгүй. Согтууруулах, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй. Дулаан хувцаслах хэрэгтэй. Вакцин хийлгэсэн хүмүүс хэт ядрахгүй байж, эхний өдөр гэртээ байх. Дархлаагаа сэргээх хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөхүүл хүн хийлгэж болох уу?